sonin.mn
 
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө.
 
МАН өнгөрсөн баасан гаригт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх гишүүдээ тодруулсан. Тиймээс хуульд заасны дагуу морин цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээн өгөв.
 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ үеэр хэлэхдээ "МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгаа аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг