sonin.mn
 
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар гадаадын ажиглагчид СЕХ-нд ажиллаж байна.
 
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн тухай хуулийн орчинд сонгуулийн бэлтгэл ажил, үйл явц хэрхэн өрнөж байгаад ажиглалт хийж байна.
 
ЕАБХАБ-аас сонгуулийн урт  хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах юм.