sonin.mn
Хөвсгөл аймагт өмнөх онуудын мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй, нөхөн сэргээлт хийгээгүй 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, хугацаатай үүрэг чиглэл өглөө.
 
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн 7 суманд хууль бус мод бэлтгэлт тээвэрлэлт, ан амьтан агнах явдлаас урьдчилан сэргийлэх хяналтыг хийж шалгалтанд Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй 24 аж ахуйн нэгж хамрагдсанаас инй 13 нь дээрх зөрчилтэй байсан байна.
 
Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 3 иргэний хөрөө рамыг лацдаж, актаар зогсоосон бөгөөд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцой байдлын газартай хамтран 4 суманд обьектын, болон ой, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт хийж, зөвлөгөө зөвлөмж өгчээ. 
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг