sonin.mn
Завханд хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг явуулж эхэллээ.
 
Энэхүү сорилыг аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар, Аудитын газар, Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийн ажилчин алба хаагчид эхлүүлж хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар сорилд 120 гаруй төрийн албан хаагч хамрагдаад байна.
 
Харин аймгийн хэмжээнд энэ сарын  23-аас ирэх сарын гуравны өдөр хүртэл  хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг сум, байгууллага бүр хуваарийн дагуу  явуулах ажээ.
 
Завхан Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг