sonin.mn
Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 550 ажилгүй хүнийг түр ажлын байраар хангаж өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажилд 145,5 сая төгрөг төсөвлөжээ. Үүнээс Мөрөн сумаас нийтийг хамарсан ажилд Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр хэлэлцэн  160 ажилгүй иргэнийг хамруулж 42 сая төгрөгийг олгохоор болжээ.
 
Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдээс 12 төсөл ирснээс  модыг тайрч, арчлах ургалтыг нэмэгдүүлэх “Ногоон хот” төсөл, орчин тойрныг цэцэрлэгжүүлэх “Ногоон Мөрөн”, шинээр тавигдаж байгаа засмал замын дагуу гэрэлтүүлэг тавих, асахгүй байгаа гэрэлнүүдийг шилжүүлэн суулгах, шонгийн модыг солих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх “Гэрэлтэй Мөрөн” төслүүд дэмжигдсэн байна.
 
Түр ажлын байраар хангах иргэдийг ажил идэвхтэй хайж буй иргэдээс авч өдрийн 24000 төгрөгөөр цалинжуулан 10 хоног ажиллуулах ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг