Найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам төрийн ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр залуустаа ихээхэн итгэл хүлээлгэж сонгуульд нэр дэвшүүлж байна.
Тухайлбал, Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаас Архангай аймгийн нэгдүгээр тойрогт Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, хоёрдугаарт тойрогт аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, гуравдугаар тойрогт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, гурван залуу нэр дэвшигч зуузай холбон нутаг орондоо нэр дэвшиж байгаа юм. Архангайчуудын хувьд тэд шинэ хүмүүс биш. Нутаг усандаа танигдсан, ялангуяа залуучуудын дунд хүрээлэл, нэр хүнд сайтай гэж үнэлэгддэг.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд сүүлийн жилүүдэд намынхаа гол ачааг үүрч ирсэн улстөрч. Монгол Ардын Намын залуу генсек. Хэдий нас залуу ч түүний улстөрд өнгөрүүлсэн амьдрал чамлахааргүй олон жилээр тоологдоно.
Нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн хувьд уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллахдаа агентлагаас төрийн өмчит компанид, төрийн өмчит компаниас салбарын яам хүртлээ дэвшсэн. Түүнд нам нь итгэл хүлээлгэж, Уул уурхайн дэд сайдаар томилон ажиллуулсан юм. Тэрбээр "Оюутолгой" ТУЗ-д эх орноо төлөөлдөг гурван гишүүний нэг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Залуучуудын байгууллагаа тэргүүлж ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд залуусын тодотголтой олон шинэлэг арга хэмжээг орон даяар санаачлан зохион байгуулсан ажээ.
Нэр дэвшигч Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай нэгэн.
Харин өрсөлдөгч АН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарыг сойжээ.
Тойргийн эрэмбээрээ эхэнд бичигддэг Архангай аймаг сүүлийн гурван удаагийн сонгуульд цэнхэртсэн ч энэ удаа шинэ залуу нэр дэвшигчдээ дэмжих хандлага ажиглагдаж байна.
Н.Болд
Сэтгэгдэл0
МАН амжилт хүсье. дэмжиж байна.
Хулгайчид, казиночид.
МАН 60 гаруй хувийн шинэ залуучуудыг дэвшүүлжээ. Нам биш хүнээ сонгох үед зөв ажиллажээ
АН хуучин Батхүү Гончигдорж Баярцогт Арвин гээд тойрог алдах бүтэлгүй нөхдөөр яана аа
Temuulen aav ni bolon uuruu oppshor danstai,Munkhbat hadgalamj banknii 14 terbymd holbogdson gemt heregtnuud bn
Оффшор данстайгаас өөр боловсон хүчингүй МАН сүйрч байна даа
МАН-Ы ЗАЛУУЧУУДЫН ЭСРЭГ АРХАНГАЙД 2 БӨӨ, НЭГ МУМИ-ТЭЙ БОГД СӨРӨН ЗОГСОЖ БАЙНА ДАА.
Монголд шударга ёс устсаны нэг тод жишээ Архангай дахь нэр дэвшигчдээр харагдлаа. Бүгд 2 намын олигархууд ,офшортнууд .Эрдэнэтээс луйвардсан ,Эрдэнэтийг цөлмөсөн мөнгөө ахынхаа нэрээр офшорт хийчихсэн Ганзоригийн хүү Тэмүүлэн аавынхаа мөнгөөр (аавынхаа хулгай хийсэн мөнгөөр ) ёстой нэг туйгах юм,нэр дэвших гэж намдаа болон намын гишүүддээ хэдийг хаяа бол ,Мөнхбат Хүрэлсүх даргатайгаа хадгаламж банкнаас луйвардсан 14 тэрбумаас хэдийг намдаа хандивлаа бол. Ийм залуу хүмүүс МАН-с мөнгөгүй бол гарахгүйг бүгд мэднэ.Эд аав,ах нараасаа мөнгө хэрхэн луйварддагийг сайн сурсан , их хуралд гарвал зарсан мөнгөө түүнээс илүү олохоо сайн мэдэж байгаа.Дахиад л луйварчид тэдний үр сад ,Монголд ядуу боловч толгойтой,эх орноо гэсэн сайхан залуус зөндөө байна даанч эд маань мөнгөгүй болохоор төрд гарахгүй нь.Ганзоригийн Тэмүүлэн Эрдэнэтээс төрсөн тэрбумтан аавтай ,Эрдэнэтэд өртэй мөрт яагаад тэр нутгаас дөлөөд байдгийм,ядаж идэж ууж баяжсан нутагтаа мөнгөө зарчих ухаан алга уу. Аав ,хүү та 2 Эрдэнэтийн ард түмэнд бүх насаараа өртэй .
Гончигдорж,Батбаяр 2 бол хэрэггүй болсон хүмүүс.Учир нь Нам гэдэг ухагдахуунаа эхлээд боддог,АН-ын бодлого зөв бурууг ялгаагүй дэмжих ёстой гэсэн ганц үзэлтэй.Ард түмэн,улс орон бол энэ 2-т юу ч биш.Гончигдорж бол албан тушаалын хэнээтэн.
Архангайчууд минь ээ, одоо энэ Гончигдорж өвгөнийг болъёо
Удахгүй Монголын Социал Демократ Нам нэрээ өгнө. Тэгэхээр МОНГОЛ хүн таны хүссэн ОЮУНЛАГ СЭХЭЭТЭН хүн гарч ирнэ.