САХАЛИН. /Sputnik/. ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй заналхийллийг сөрөн зогсох зорилгоор Алс Дорнод дахь цэргийн баазаа орчин үеийн зэвсгээр хангах, цэргийн хүчээ зузаатгах арга хэмжээ авч байна гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Сергей Суровикин мэдэгдэв.
Сахалин арал болон Курилийн арлууд бол ОХУ-ын аюулгүй байдал, газар нутгийн бүрэн байдлыг хамгаалж буй “зүүн хязгаарын цэргийн бааз” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Түүний ярьснаар, энэ онд 700 гаруй нэгж зэвсэг техник, тухайлбал 60 нисэх онгоц болон нисдэг тэргийг Дорнод цэргийн тойрогт нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ нисгэгчгүй 20 онгоц, гурван хөлөг онгоцыг тус тойрог руу илгээх ажээ.
Энэ тойрогт алба хааж байгаа гэрээт цэргийн албан хаагчдын тоо өнгөрсөн онд 22 мянгаар нэмэгдэж 65 мянгад хүрсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
zoboo zob.
АНУ Орос руу дайрах гээд бх шиг бн да. Орос цэргийн хүчиндээ их анхаараад байна гэдэг чинь ор үндэсгүй бол тэгэхгүй дэ. Дайн болж лай болох юм биш биз дэ.
Юун АНУ гэж. Хятадаас хамгаалж байхад чинь.
yun hyatad vee yaponoos hamgaalj baigaa shde
gai holuur, holuur baig zugeer...
Дайн болохгүй ээ. Бүү санаа зовооцгоо. Жаахан хүч бяраа л нэмэгдүүлж нэг нэгэндээ пээдэлзэх л асуудал гарч байна. Америкт бол энэ асуудал биш Оросоос 10 дахин их хүчтэй эдийн засагтай орон тоохгүй л гараад явна, урьд нь тэгж л байсан. Орос харин хүмүүсийн амьдрал л хэцүү болж байх шиг. Цалингийн хэмжээгээр манайхаас доош орсон үзүүлэлт гарсан байна лээ. Зөвлөлтийн үед Орос Америктай пуужингаараа өрсөлдсөөр байгаад нураад унасан. Одоо яг л тэр зам руугаа дахиад орлоо. Орос дахиад задарч мэдэх байх
Өөрийнхөө газар нутаг дээр зузааатгана уу, нимгэлнэ үү тэдний дотоод асуудал биз дээ.Ухаандаа Монгол улс Дорнодод цэргийн анги байгуулна уу, Баян-Өлгийд байгуулна уу, өөр бусад улсад ямар ч падгүй.Энэ бол манай дотоод асуудал.Харин ичих ч үгүй дэлхийн өнцөг булан бүрийг өөрийнхөө ашиг сонирхлын бүс гэж зарлачихаад хаа сайгүй цэргийн бааз байгуулаад байгаа АНУ бол харин жаахан хамжааргатай баймаар юм.Окинавагаас хөөгөөд байхад л гарахгүй гээд зууралдаад байх юм.
Уг нь орос орон хүчтэй хэвээр байвал монгол улсад хэрэгтэй л юм сан...