sonin.mn
 
Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO-2016" үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа. 
 
Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн аппликейшнүүдийн талаар мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.