ЖАКАРТА. /ВВС/. Индонезид хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг цаазаар авах болон химийн бодис хэрэглэн тайган болгох тухай хуулийг баталжээ.
Сүүлийн үед бага насны хэд хэдэн охидыг хүчирхийлсэн, тэр дундаа хамгийн сүүлд 14 настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн гэмт хэрэг гарсантай холбоотойгоор ийм хууль гаргасан байна.
Хүүхдүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх болсноос үүдэлтэй нөхцөл байдлыг арилгахын тулд ийм хууль гаргасан гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгджээ.
Өмнө нь насанд хүрсэн хүнийг болон хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял оноодог байжээ. Үүнээс гадна хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийн биед суллагдсаных нь дараа цахим хяналтын төхөөрөмжийг бэхлэх ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Манай улс хэзээ ийм бурууд өршөөлгүй болж ядарсан түмэн олон ядаж нэг айдсаас холдох юм болдоо.Одоо бол үхчихгүй бол бусад нь яамай болоод байх шиг.Яаядаа байз!!
Яая даа гэж санаашрах хэрэггүй.Чи өөрөө өөрчилж чадна.МАН-АН гэгч өмхий жорлонг нураа,дар,устга.Үүнийг хийхэд гар бие оролц.Тэгээд ялсны дараа бүх юм сайхан болно.Хамтдаа урагшаа.
Маш зөв! Балчир хүүхдийг хүчиндсэн, төрсөн хүүхдээ хүчиндсөн араатнаас доор амьтадыг өчиггүй цаазлах хууль маш цөөхөн хүн амтай манай улсад нэн даруй шаардлагатай байна!
Балчир хүүхдийг хүчиндсэн, төрсөн хүүхдээ хүчиндсөн араатнаас доор амьтадыг өчиггүй цаазлах хууль маш цөөхөн хүн амтай манай улсад нэн даруй шаардлагатай байна!