sonin.mn
 
Банкууд 6713 иргэний 414.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.
 
 
Үүнээс  1990 иргэний 5 хувийн хүүтэй 94.7 тэрбум төгрөгийн, 3865 иргэний 8 хувийн хүүтэй 260.7 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 808 зээлдэгчийн 32.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувьд шилжүүлжээ. 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг