sonin.mn
 
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын дүрэмд заасан заалтыг давсан татвар нэхэхийг хориглосон албан бичгийг намын анхан шатны байгууллагууддаа хүргүүлжээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-д нэр дэвшигчийн татварыг Баянзүрх дүүргийн Ардчилсан нам 100 сая төгрөгөөр тогтоосон тухай мэдээллийг олон нийтэд цацсан. Иймээс дээрх албан тоотыг хүргүүлсэн байна.
 
Уг албан бичигт “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 8.1.1 дэх заалтад “Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно” гэж заасныг болон Ардчилсан намын гишүүний татварын журмын 6.1 дэх заалт, намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын 6.1 дэх заалтыг тус, тус баримтлан ажиллахыг дунд шатны намуудад чиглэл болгож байна” гэжээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг