sonin.mn
 
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын  мэргэжилтэн,  мэрэгшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд  “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. 
 
 
Тэмцээн нь барилгын салбарт өрөг угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын ур чадварыг дээшүүлэх, цаашлаад  олон улсын тэмцээнд оролцох авъяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэмцээний 2 төрөлд 10,10 баг оролцох бөгөөд шагналын сан нь 6 сая төгрөг байх юм. Тэмцээн 5 дугаар сарын 28-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болно  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.