sonin.mn
КИЕВ. /NHK/. ОХУ Украины цэргийн нисгэгчийг сулласан байна. Тэрбээр Украины зүүн нутагт өрнөсөн байлдааны ажиллагааг сурвалжилж байсан Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан юм.
 
Надежда Савченког Оросын тал сулласан бөгөөд тэрбээр эх орондоо ирээд байгаа тухай Украины Ерөнхийлөгч Петр Порошенко лхагва гарагт өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
 
Украины зүүн нутгийн Луганск хотод террорист ажиллагаатай үйлдсэн байж магадгүй гэх үндэслэлээр сэжиглэгдэн  хоригдож байсан Оросын армийн хоёр албан хаагчаар Савченког сольж сулласан байна.
 
2014 оны гуравдугаар сард Оросын төрийн мэдлийн телевизэд ажилладаг хоёр сэтгүүлч амиа алдсан хэрэгт Савченко буруутай гэж үзэн Оросын шүүх түүнийг 22 жилийн хорих ялаар шийтгээд байсан юм.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний мэдэгдлийг түүний Тамгын газраас олон нийтэд түгээсэн байна. Уг мэдэгдэлд "Украины нисгэгчийг сулласан явдал нь хоёр орны хооронд үүссэн сөргөлдөөн хурцдахаас сэргийлнэ"  хэмээн найдаж байгаагаа Оросын Ерөнхийлөгч илэрхийлжээ.
Украины Ерөнхийлөгч Порошенко өөрийн улсын нисгэгчийг суллахыг удаа дараа шаардаж байсан билээ. Түүнээс гадна, барууны орнууд болон Япон зэрэг улсууд Савченког нэн даруй суллахыг ОХУ-д уриалж байв.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг