sonin.mn
 
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын 11 муж улс Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газрын хэрэгжүүлж буй трансжендэр оюутнуудад өргөн эрх олгоход чиглэсэн алхмуудыг эсэргүүцэн шүүхэд зарга үүсгэсэн байна.
 
 
Цагаан ордон энэ сард "өөрийн хүйсэндээ зохицсон ариун цэврийн өрөөг ашиглах эрхийг бүх оюутнуудад олгох" тухай захирамж гаргажээ. Харин дээрх мужууд энэ шийдвэрийг “нийгэмд явуулж буй асар том туршилт” хэмээн эсэргүүцсэн байна.
 
Америкийн хэд хэдэн муж улсад трансжендэр хүмүүсийн эрхийг хязгаарласан хууль батлаад байгаа билээ. Харин Обамагийн Засгийн газар эдгээр муж улсууд дээрх захирамжийг мөрдөхгүй байх аваас тэдгээрт Холбооны засгийн газраас олгодог боловсролын салбарын татаасыг олгохгүй гэж сүрдүүлжээ.
Ялангуяа Засгийн газрын захирамжийг эсэргүүцэж буй Техас муж улс 10 тэрбум долларын боловсролын санхүүжилтийг авч чадахгүйд хүрээд байгаа юм.
Обамагийн Засгийн газар АНУ-ын Үндсэн хуулийг уландаа гишгэж байна гэж Техас муж улсын захирагч Грег Эбботт мэдэгджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг