sonin.mn
Швейцарийн Хөгжлийн агентлагийн сан­хүү­жилтээр 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн бо­ловс­рол сургалтын төслийн хоёр дахь үе шат “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өчигдөр боллоо.  
 
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой  энэхүү төслийг Германы GFA зөвлөх компани 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт  хэрэгжүүлэх юм. Төслийн нийт зардал болох 2.2 сая швейцарь франкийг Швейцарийн Засгийн газраас гаргаж байгаа гэнэ.
 
Залуусын хөгжил рүү чиглэсэн энэхүү төслийн үр шимийг  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Политехникийн кол­леж төгсөгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучууд хүртэх аж. Төслийн нээлтийн ажиллагаанд Хөдөл­мөрийн сайд Г.Баярсайхан оролц­сон юм. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс бо­лон Швейцарийн Хол­бооны Улс 1964 онд дип­­ло­мат харилцаа тог­­тоож, ардчилал, зах зээлийн нөхцөлд хамтын ажиллагаагаа гүнз­гий­рүүлэн хөгжүүлж байгааг онцлон тэмдэг­лээд“Швейцарийн Хөгжлийн агентлаг 2004 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны газраа нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013-2016 оны стратеги нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт төрийн албаны шинэчлэл, орон нутгийн удирдлага, иргэдийн оролцооны  чиг­­лэлээр хэрэгжиж байгаа нь Хөдөлмөрийн Яамны хувьд ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа.
 
Энэхүү стратегийн хүрээнд 2012-2015 онд хэрэгжсэн Баруун Бүсийн Мэргэжлийн Боловсрол, Сургалтын төсөл нь мэргэжлийн бо­ловсрол, сургалтын та­лаарх ажил олгогчид бо­лон олон нийтийн ойл­голт, хандлагыг эерэг бол­­гох, мэргэжлийн бо­ловс­­рол, сургалтын бай­гуул­лагын сургалтын чанарыг дээшлүүлэх, хө­дөл­мөрийн зах зээлийн эрэл­тэд нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, Ба­руун бүсийн арга зүйн төвийн үйл­чилгээг сайж­руулах талаар амжилттай ажил­ласныг сайшааж байна” гэдгийг онцоллоо.
 
Төслийн хүрээнд тө­лөв­шин тогтсон “Орон нут­гаас үндэсний хэм­жээнд”, “Хувийн хэвшлийн оролцоо” бо­лон “Оролцоо хангасан  хамтын үйл ажиллагаа”-ны арга барил, хандлагыг Хөдөлмөрийн Яамнаас шил­дэг туршлага гэж үнэлж байгааг мэргэ­жилтнүүд хэлж байлаа.
 
Швейцарийн хөгжлийн агентлагийн сан­хүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих төсөл”-ийг хэрэг­жүүлс­нээр залуусын  хө­дөл­мөр эрхлэлтийг дэмжих таатай орчин бий болгох, хэрэгжүүлж буй бодлогыг боловсронгуй болгох, сур­галтад хамруулах, ажилд зуучлах, гарааны бизнес эрх­лэхэд нь дэмжлэг үзүү­лэх, залуучуудыг хөдөл­мөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, мөн ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ гэдгийг талууд ярьсан юм.
 
Мөн “Баруун бүсийн мэргэжил сур­галт”,“Залуучуудын хө­дөл­мөр эрхлэлтийг дэм­жих” энэхүү хоёр төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэсэн асуудалд гол анхаарлаа хан­дуулснаар эрэлт ний­лүүлэлтийн зохистой харь­цааг бий болгох зорилготой бө­гөөд мэргэжлийн боловс­­ролын сургууль төг­­­с­өг­чид болон ажил хайж буй залуучуудын асуудлыг цогцоор ший­дэх нөхцөлийг бий бол­гоход чиглэж байгаа нь чухал ач холбогдолтой” гэдгийг  санхүүжүүлэгч Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Төслийн нэгжийн ажилт­нууд онцолж байв.
 
Ч.Үенч
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин