sonin.mn
 
 
 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/403 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. 
 
Үүнд:
  • Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зохих хуулийн хүрээнд үзлэг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах  ажлын хэсгийг гаргаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд
  • Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын дунд эрүүл аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах болзолт уралдаан зарлаж ажиллахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт
  •  
  • Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд зохих хуулийн хүрээнд хяналт тавих, “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах арга хэмжээнд шаардагдах 9 сая 997 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газарт
  • Зусланд хүүхдийн ая тухтай, эрүүл аюулгүй амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах салбар байгууллагуудын удирдлагуудад
  •  
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт даалгах нь:
  • Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах
  • Хүүхдийн зуслангийн захирал, эмч, тогооч, бүлгийн багш нарыг чадавхижуулах  сургалт зөвлөмжийг  мэргэжлийн  байгууллагуудтай  хамтран
    зохион байгуулах
  •  
  • Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  • Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS5633:2013 Монгол Улсын стандарт, зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргүүлж мэдээллэх
  • “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах үйл ажиллагааг удирдамжийн  дагуу зохион байгуулах
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгах нь
  • Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдлөг болгон ажиллах
  • Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг удирдлага, арга зүйгээр байнга ханган ажиллах
  •  
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  • Зусланд амрагч хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих
  • Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;
  •  
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах нь:
  • Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулахад хяналт тавьж ажиллах
  •  Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх
  •  
Нийслэлийн Онцгой байдлын газарт даалгах нь:
  • Гарч болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллах чиглэлээр сургалт, сурталгаа зохион байгуулах, хяналт тавин ажиллах
  • Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх
  •  
Улаанбаатар хотын  Цагдаагийн газарт даалгах нь:
  • Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах
  •  
  • Зуслангийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх
  •  
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн асуудал эрхэлсэнт даалгах нь:
Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд байнга явуулах
  •  
Хүүхдийн зуслангийн захирлуудад даалгах нь:
 
  • Зусланд хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлт, зөвшөөрөл авсан тохиолдолд үйл ажиллагааг эхлүүлэх
  • Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулсан сургалтанд хамруулах
  •  
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг зусланд амруулахаар хүлээн авах
  • Гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,онцгой байдлыг ханган ажиллах
  • Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, гэрээт газраас баталгаатай хоол хүнсээр хангах, хоолны орц нормын стандартын хэмжээг онцгой анхаарах
  •  
  • Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах
  • Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах, ашиглалтын шаардлага хангасан автобусаар хүүхэд тээвэрлэх
  •  
  • Хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг хүлээх
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.