“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл, 2016 оны хот тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто замын ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд авто замын трасст орсон, орц гарц хааж байрласан, тохижилт хийх, мод бут сөөг тарих байршилд байгаа зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг, контейнеруудыг нүүлгэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийн өмнө эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа албан бичиг, шаардах хуудсыг өгч, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээг авдаг юм.
Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэж, шаардах хуудас хүргүүлсэн ч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын албадан нүүлгэх захирамжийн дагуу СБД-ийн Өмч газрын харилцааны албанаас журмын хашаанд түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөн байршуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн.
Цаашид төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг холбогдох дүүргүүд хариуцан зохион байгуулж, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Бугдийг нь зайлуулах хэрэгтэй. ТУЦ-ээр хэсэг хумуус амьдралаа залгуулдаг, амьдрах эрхийг нь хасч байна гэдэг. Гэтэл эдгээр ТУЦ-ууд бусдын эруул мэнд, эрх ашгийг илуу хесердуулж байгаа шуу дээ. Ер нь гар дээрх баталгаагуй худалдааг зогсоох цаг боллоо.
Ялангуяа учраа мэдэхгуй хуухдууд юу авч байгаагаа мэдэхгуй байгаа. Эдгээр ТУЦ-тэнгуудэд монголын ирээдуйн эруул мэнд хамаагуй, зевхен л хоног залгах менге л хэрэгтэй. Хамгийн хямд, хугацаа дууссан хунсний бараа авч ашиг олж зардаг паразитууд л шуу дээ.