sonin.mn
 
 
КАБУЛ. /ВВС/. Америкийн нисгэгчгүй онгоцноос өгсөн агаарын цохилтод өртөн амиа алдсан Муллах Ахтар Мансурын халааг авах шинэ толгойлогчийг “Талибан” бүлэглэл зарлалаа.
 
Тус бүлэглэл мэдэгдэл хийхдээ Мансур амиа алдсаныг хүлээн зөвшөөрөөд, түүний оронд Маулави Хайбатуллах Ахунзадаг томилж байгааг мэдэгджээ.
Мансур өнгөрсөн бямба гарагт Пакистаны Балочистан мужид машинтайгаа явж байгаад АНУ-ын агаарын цохилтод өртөж амиа алдсан билээ. Тэрбээр 2015 оны долдугаар сард “Талибан” бүлэглэлийг үүсгэн байгуулагч Муллах Мохаммед Омарын халааг авчээ.
 
Шашны эрдэмтэн, “Талибан”-ы шүүхийн тэргүүн асан Маулави Хайбатуллах Ахунзада нь Талибаны толгойлогчдын нэг байжээ.
Маулави Хайбатуллах Ахунзадаг Дээд зөвлөлийн /шура/ шийдвэрээр “Талибан”-ы /Исламын Эмирт улс/ шинэ тэргүүнээр санал нэгтэй сонгосон бөгөөд зөвлөлийн бүх гишүүд түүнд үнэнч байхаа амлажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг