ДАМАСК. /VOA/. Курдуудын тэргүүлсэн Сирийн ардчилсан хүчнийхэн Ракка хотын хойд хэсгийг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Бид АНУ тэргүүтэй эвслийн хүчний дэмжлэгтэйгээр Ракка хотын хойд хэсэгт цэргийн ажиллагаагаа эхлүүлээд байна гэж Курдын хүчний командлагч эмэгтэй Рожда Фелат мэдэгдлээ.
Бид гурван чиглэлээр давшиж байгаа бөгөөд танк болон бусад хүнд зэвсгийг байрлуулсан гэж тэрбээр дурджээ.
Харин АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч Стив Уоррэн мэдэгдэхдээ “Сирийн ардчилсан хүчнийхэн Ракка хотоос умард зүгт орших газар орныг чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн. Бид “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг Ракка хотоос шахан гаргахад ихээхэн анхаарч ирсэн бөгөөд цаашид Курдын хүчнийхний хотыг бүслэх хуурай цэргийн замын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Яг үнэндээ АН 1990 оны үеийн ардчилсан үзэл санааг үргэлжлүүлэгч нам биш ердөө л олигархи мафийн гэмт хэргийн бүлэглэл болсон нь улам бүр нотлогдсоор байна. Одоо би яах гэж тэр үед АН-д итгэж сонгуульд санал өгөв, мөн ойр тойрны хүмүүсээ ятгаж байваа гэхээс толгойгоо шаахад ч багадмаар байна. Тэд ард түмнийг ердөө л цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэж бодсон шиг байна. Гэхдээ Монголын ард түмний саруул ухаанд найдаж байна гэдэг шиг тэд тэнэг биш нэг л өдөр эрслэн босно. Та нарын хийсэн болгон чинь өөрсдийн чинь эсрэг эргэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй