Өчигдөр УИХ-ын чуулганыг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэмээх нэрийн доор түр завсарлууллаа. Уг завсарлага нь өгчигдрөөс эхлээд ирэх зургадугаар сарын 23 хүртэл үргэлжлэх юм гэсэн.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд гэнэт ийм шийдвэр гаргасан нь олны сонирхлыг татаад байна. Учир нь өмнөх долоо хоногт сөрөг хүчний гишүүн Н.Энхболдоос эхлээд бүлгийн дарга С.Бямбацогт нь УИХ-ын чуулганыг хаачихвал яасан юм гэсэн санал тавьж байхад Тамгын газрын дарга Болдбаатар хууль ёсоор сонгуулийн санал хураалтаас 30-аас доошгүй хоногийн өмнө хаах ёстой, тэгэхээр энэ сарын 30 гэхэд хаагдана гэж хэлүүлж байсан. Тэгвэл яагаад УИХ-ын чуулганыг хуралдааны танхимд бус өөрийн өрөөндөө хаачихав гэдэг сонирхолтой юм.
Уг нь УИХ-аар хэлэлцэж хойшлуулшгүй шийдвэр гаргах асуудлууд бий. Гэтэл чуулганаа завсарлуулчихлаа. Үүгээрээ бол УИХ-ыг асуудлууд дээр хууль зөрчсөн гэх ярианд оруулж байна. Уржигдар АН-ын бүлгийн хурал ирц хүрээгүйгээс болоогүй. Харин УИХ-ын тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өчигдөр чуулган хуралдах хуваарьтай байсан. Гэвч үдээс өмнө АН-ын бүлэг шуурхай хуралдсанаас болоод чуулган хуралдаагүй.
АН-ын бүлгээр өчигдөр МАХН-ын сайд нарыг засгаас гаргах Ерөнхий сайдын шийдвэрийг хэлэлцэн дэмжсэн. Ингээд үдээс хойш хуралдааны ирц хүрээгүй юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд даргын захирамжаар Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдахаар болсон. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганыг 5 дугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулах шийдвэр гаргалаа.
Тэгвэл яагаад гэнэт чуулганыг завсарлуулав.
Нэгдүгээрт: Эхнийх нь сарын хугацаатай гурван сайдыг солих асуудлыг чуулганаар хэлэлцүүлж, муу муухайгаа дуудуулахаас айсан байх. Хэдий бүлэг нь МАХН-ын сайд нарыг солихыг зөвшөөрсөн ч сонгууль эхэлчихээд байхад Засгаар оролдох сонирхол АН-ын удирдлагад байгаагүй байх. Мөн энэхүү засгаас МАХН-ын сайд нарыг хөөснөөр АН Н.Энхбаяртай улам дайсагнахад хүрэх нь ойлгомжтой байсан. Тиймээс ирц хүрээгүйг ашиглан ийм шийдвэр гаргалаа.
Хоёрдугаарт: Тэгээд ч чуулганаа байтугай бүлгээ ч хуралдуулж дөнгөхөө больсон нь илэрчих гээд ичсэндээ завсарлуулахаас аргагүйдсэн байх. АН-ын бүлэг яагаад хуралдахгүй байна гэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвших асуудал дээр фракцууд нь тохироонд хүрч чадахгүй байгаатай холбоотой.
Гуравдугаарт: АТГ-н даргын даргын томилгооноос бултсан хэрэг. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулахаар өргөн бариад гурван долоо хоног өнгөрч аль хэдийн хуулийн хугацаа нь хэтэрсэн. Тиймээс сөрөг хүчин төдийгүй АН-ын зарим гишүүд тухайлбал Х.Тэмүжин ч уг томилгоог хийхийг сануулсаар байсан учир ийн бултсан хэрэг байх.
Дөрөвдүгээрт: Н.Батбаярын санаачилгаар Өрийн удирдлагын тухай хуульд өрийг өглөгө болгон солих гэсэн ч сөрөг хүчин идэвхтэй эсэргүүцсэн. Мөн МАХН-ынхан эсрэг байгаа дээр нь өөрийнх нь зарим гишүүн эсэргүүцэх учир МАН тав хоногийн завсарлага авсан хугацаа дуусаагүй байхад уг асуудлаас бултсан хэрэг.
Энэ мэт олон нөхцөл шалтгааны улмаас УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулахаас аргагүйдсэн нь энэ.
М.Баяр
Сэтгэгдэл0
МОНГОЛЧУУД дэлхийг "ДОНСОЛГОХ"нэг л боломж байна,сонгуулиар ман,ан\манан\-гаас нэг ч хүнийг сонгохгүй байх,боломж байгаа,тэгэж чадвал дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр СЕНСАЦИ болон тархах болно,учир нь дэлхийд өдий хүртэл ганц ч тийм ард түмэн байхгүй,яаж ийгээд л баячуудад тархиа угаалгуулдаг,дэлхийн жирийн ард түмэн бахархах болно,тэдэнд итгэл найдвар төрөх болно,баячуудын зохиосон өөрсдийнх нь "дүрмийг" өөрсдийнх нь эсрэг ашиглаж болдгийг харах болно,гадаад дотоодын баячууд МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС эмээж айх болно,бид ч өөрсдөө сайхан ямарч байсан 4-жил яршиг болсон энэ гайнуудыг тв-гээр харахгүй сонсохгүй толгой амар,депрессээсээ ангижрах болно,сайн үр дагаварыг тоочоод барахгүй,бүх луйварын гэрээнүүдийн учрыг олох болно,энэ муусайнууд америкруугаа сүүлээ хавчин зугтах болно,ХОЙЧ ҮЕДЭЭ ЖИНХЭНЭ ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ залгамжлуулах суурь тавигдана,зөндөө баярт үйл явдал дараагийн сонгууль болтол өрнөх болно,ямар сайхан байх бол,бүгдээрээ ийм сайн үйлсийн ТӨЛӨӨ зүтгэцгээе,энэ муусайнууд "хар хайрцагаараа"луйвардаж чадахгүй болтол нь гарцаагүй байдалд оруулж сонгуульд оролцье,энэ 2нам биш бол "чөтгөрийг" ч хамаагүй сонгоцгооё,угаасаа бид шинэ хүмүүсийн "үйлдлийг" мэдэхгүй гэхдээ тэд өмнөх "үхдэлүүдийн"түүхийг голдоо ортлоо санах тул гайгүй,харин энэ муусайнууд гарчихвал цаашид юу хийх нь бол бидэнд ойлгомжтой,энэ гайнуудаас л салцгаах минь,бурхан бидний талд орох болтугай.
Яг үнэндээ АН 1990 оны үеийн ардчилсан үзэл санааг үргэлжлүүлэгч нам биш ердөө л олигархи мафийн гэмт хэргийн бүлэглэл болсон нь улам бүр нотлогдсоор байна. Одоо би яах гэж тэр үед АН-д итгэж сонгуульд санал өгөв, мөн ойр тойрны хүмүүсээ ятгаж байваа гэхээс толгойгоо шаахад ч багадмаар байна. Тэд ард түмнийг ердөө л цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэж бодсон шиг байна. Гэхдээ Монголын ард түмний саруул ухаанд найдаж байна гэдэг шиг тэд тэнэг биш нэг л өдөр эрслэн босно. Та нарын хийсэн болгон чинь өөрсдийн чинь эсрэг эргэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй