sonin.mn

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлж байна. Тодруулбал, Олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоог Хан-Уул дүүргийн долдугаар сургууль дээр явуулж байна.

 

Энэ удаагийн үзлэг, оношлогоогоор Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулах бөгөөд долоо хоногт нийт 4200 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

 

“Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.