sonin.mn
КИЕВ. /TASS/. Украинчуудын 40 гаруй хувь нь Ерөнхийлөгч Петр Порошенко, Украины парламент болон шинэ Засгийн газартаа итгэдэггүй болохыг энэ сард явуулсан судалгаа харууллаа.
 
"Илько Кучеривийн Ардчиллын санаачилга" сан болон "Разумков" төв хамтран энэ сарын 11-16-нд Украин даяар явуулсан санал асуулгад тус улсын Донецк, Луганскаас бусад мужийн 18-аас дээш насны 2000 гаруй хүн оролцсон байна.
 
Украины хүн амын 40.4 хувь нь Ерөнхийлөгч Петр Порошенкод итгэдэггүй, харин ердөө дөрвөн хувь нь л түүнийг дэмждэг нь санал асуулгаар тодорхой болжээ. 
 
Украины Засгийн газар болон парламент Ерөнхийлөгчөөс ч бага хувийн дэмжлэг авсан байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 41.3 хувь нь Засгийн газартаа итгэдэггүй бол 47.7 хувь нь  парламентдаа итгэдэггүй ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг