sonin.mn
Сүхбаатар  аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос /НАМЗХ / санаачлан Эх нутгаа хайрлая аяныг өрнүүллээ.
 
Тус аяны хүрээнд залуучуудын холбооны хамт олон аймгийн төв дотор байдаг хүн олноор цугладаг хөшөө, саад, цэцэрлэгт хүрээлэн зэрэг 8 газарт  хог хаяхгүй соёлтой байх, Эх нутгаа хайрлахыг уриалсан самбаруудыг байрлуулжээ.
 
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан аймгийн төв зам дагуу, замын тойргууд дээр, цэцэрлэгт хүрээлэн мөн сумд руу гардаг замын хажуугаар хэд хэдэн чулуун хөшөөг босгосон.
 
Гэвч эдгээр хөшөөнүүд нь хүмүүсийн очиж архиддаг газар болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Хөшөөний ойр хавиар архи пиво, ундаа усны сав хөглөрсөн байдалтай байдаг. Иймд НАМЗХ-ны залуучууд хүмүүсийг ийнхүү Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлахыг уриалжээ.
 
Т. Одончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг