sonin.mn
Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суман дахь Гал унтраах, аврах 44 дүгээр анги байгуулагдсан юм. Энэ сарын 20 өдрийн морин цагт тус ангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
 
Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Цогтцэций сумын ард иргэдэд гал унтраах машин, техник багаж зэвсэглэмжийг танилцуулж гал унтраах үзүүлэх сургууль зохион байгуулав.
 
Тус сум уул уурхайн бүс нутаг буюу нүүрсний Тавантолгой, Ухаа худаг зэрэг томоохон ордтой гэдгээгээ Монгол орондоо төдийгүй дэлхийд танигдсан нутаг гэж хэлж болно. Уул уурхайгаа дагаад суурин болон хөдөлгөөнт хүн ам олонтой юм.
 
Ийнхүү Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын харъяа Гал унтраах 44 дүгээр анги 40-өөд албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхэллээ.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг