sonin.mn
Дорнод аймгийн Сонгуулийн хороо МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг баталсан ч АН-ын хувьд нэр дэвшигчдийг түр түдгэлзүүлээд байсан юм.
 
Учир нь аймгийн Ардчилсан нам хоёр даргатай болж хоёр талаас жагсаалт ирүүлснээс алийг нь хууль ёсны гэж үзэх эсэх дээр эргэлзээтэй байсан болохоор асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрээр баталгаажсан нэр дэвшигчдийг Сонгуулийн хороо өчигдөр хүлээн авч, нэр дэвшигчдийг бүртгэж баталгаажууллаа.
 
Харин МАХН-аас нэр дэвшигчдийн тухайд бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаан байсан болохоор энэ асуудлаар мөн л шүүхэд хандсанаар намынхан “зарга”-аа авч чаджээ. Ингэснээр Дорнод аймгийн Сонгуулийн хороо МАН, АН, МАХН, ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгээд байна. Өнөөдрийн байдлаар нам, бие даагч нийтдээ 93 нэр дэвшигч бүртгүүлжээ.
 
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг