sonin.mn
Ирэх 6-р сарын 10-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлэх учир 6-р сарын 7-нд нэгдсэн журмаар нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох аж.
 
Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Сэлэнгэ аймгийн МАН-аас 37, АН-аас 37, МАХН-аас 14 хүнийг нэр дэвшигчээр бүртгэн, мөн бие даагч 12 хүний материалыг хурлаар хэлэлцэн тус тус бүртгэн авчээ.
 
Тус аймгийн хувьд 24 тойрог, 60 хэсгийн хороод ажиллах юм байна.
 
Мөн сонгуулийн хороо болон хэсгийн хороогоор дамжуулан сургалтуудыг зохион байгуулах гэнэ. Сургалтаар сонгуулийн хуулийг сурталчлах, сонгогчийн боловсролтой холбоотой бүх мэдээллийг өгөх ажээ.
 
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг