sonin.mn
Улаанбаатар хотын Сонгодо эмнэлгийн эмч нар Өвөрхангайн БОЭТ-д гурав хоног ажиллаж, иргэдийг үнэ төлбөргүй үзэж оношиллоо.
 
5 сарын 18, 19-ний өдрүүдэд чих, хамар хоолой, мэдрэлийн эмгэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн зэрэг зургаан төрлөөр мянга орчим иргэдийг үзэж зөвлөгөө өгсөн байна.
 
Эмч нарын хэлснээр үзүүлсэн иргэдийн дунд даралт ихсэх, зүрх судас, бөөрний өвчлөл давамгайлж байсан бол хоолойны архаг ангина, дунд чихний архаг үрэвсэл, харшлын гаралтай хамрын битүүрэл ч нас харгалзахгүй нийтлэг байжээ. Тиймээс иргэдийг оношлуулаад хаях биш бүрэн эмчлэх эдгээхийн төлөө явах хэрэгтэй. Цаашид Сонгодо эмнэлэгээс аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах шаардлага гарах байх хэмээн эмч нар хэлж байв.
 
Тус эмнэлгийн эмч нар 5 сарын 20-ны өдөр БОЭТ-ийн эмч нарыг сургалтанд хамруулж, мэдлэг олголоо.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг