sonin.mn
Т.Ермек захиралтай аймгийн номын сангийн ажлын хэсэг хөдөө сумуудаар ажиллаж байна.
 
Тэд Цагааннуур тосгон,  Ногооннуур  сумуудын төв, хэд хэдэн багийн сургуулиудаар явж ном сурталчлах, уншуулах, уулзалт, ярилцлага зохион, номтой нөхөрлөгсдийг урамшуулан шагнах ажил зохион байгуулж байна.
 
Үүний хажуугаар аймгийн төвд уншигчдын бага хурал, үзэсгэлэн, илтгэлийн уралдаан, театрчилсан тоглолт зохиох, сангаа шинэ номоор баяжуулах, «Анхны ном» сэдэвт арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр тус байгууллага номын аяныг үлгэр жишээчээр зохион байгуулжээ.    
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг