sonin.mn
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсч байна.
Энэ асуудалтай холбоотой нууцын асуудал яригдах учраас Хууль зүйн сайдаас хаалттай хэлэлцүүлэх санал гаргаснаар дээрх горимд шилжив.