sonin.mn

Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, сурагчид, эцэг эх өнөөдөр сургуулийнхаа гадаа цуглаан зохион байгууллаа.

 

Сургуулийн барилгад 2013 оны 12 дугаар сард цууралт үүсч, НМХГ-аас  барилгын насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэсэн дүгнэлт гарган, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон.

Тухайн үед сургуулийн барилгыг концессын гэрээгээр барих Засгийн газрын тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлэхгүй удсанаас ийнхүү эсэргүүцэлтэй тулгарав. Тэд барилгын асуудал удаашралтай байгаа тул холбогдох байгууллага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буйгаа хэллээ.

Тус сургуулийн 2500 гаруй сурагч хичээлийн “Б” байр болон 30, 44, 53, 92 гэсэн  сургуульд хуваагдан хичээллэж байгаа аж.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг