sonin.mn

Москва./aif/. Лос-Анжелес хотын Холливудын өргөн чөлөөнд оршдог “Walk of fame”-д  Жоди Фостерын нэрийг мөнхөлж, шагнал гардуулсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Шагнал гардуулсны дараа жүжигчин, кино найруулагч Жоди Фостер хэлэхдээ "би энэхүү шагналыг ээж болон намайг ийм амжилтад хүрэхэд тусалсан бүх гайхалтай бүсгүйчүүддээ зориулж байна" гэлээ.

“Манай хүүхдүүд ээжээ та яагаад одоо болтол “Walk of fame”-д нэрээ мөнхөлж, од аваагүй юм бэ? хэмээн шалгаах бүрт би зөвхөн кино найруулагчийн хувиар л тэр хүндтэй шагналыг авмаар байна гэж хэлдэг байсан” гэж тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр ярьжээ.

Жоди Фостер 40 гаруй кинонд тоглож, “Silence of lambs” киноны Кларисс Старлингийн дүрээр “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналуудыг хүртэж байв.

Анх 1991 онд найруулагчийн мэргэжлээр ажлынхаа гарааг эхэлсэн тэрбээр хамгийн сүүлд "House of cards" кино болон "Orange–a season hit" телевизийн цуврал киног найруулсан байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг