sonin.mn

"Төрийн мэдээлэл" сэтгүүлийн шинэ дугаарт 220 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтлэв.

Авлигын эсрэг хуульд,” Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтааж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ” гэж заасны дагуу Албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн байдлыг нийтэлжээ.

Энэ удаа нийт 220 мэдүүлэг гаргагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн 2015 онд олсон орлого, эзэмшилд байгаа орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл зэрэг мэдээлэл нийтэд ил болов.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг