sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Европын Холбооноос хүлээн авахаар зөвшөөрсөн дүрвэгсдийг тус холбооны гишүүн аль нэг орон хүлээн авахаас татгалзвал тэдгээр дүрвэгсдийг өөр газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах зардлыг тухайн татгалзсан улс гаргах ёстой. Ийм саналыг лхагва гарагт Европын Комисс дэвшүүллээ.

Брюсселийн "эв санааны нэгдэлд оруулж буй хандив" гэдэг нэртэй энэ төлбөр нь Европын Комиссоор гаргасан дүрвэгсдийг байрлуулах квотыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шударга механизмын нэг болох юм. Ингэснээр орогнол хүсэгчдийн урсгалд дарагдаад буй ЕХ-ны зарим улсуудын хувьд ачаанаас нь хөнгөлж өгөх зорилготой.

Европ тив асар олон дүрвэгсдийн урсгалд дарагдах аюултай тулгараад байгаа билээ. Учир нь хэдэн зуун мянган бичиг баримтгүй цагаачид дайнд нэрвэгдсэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудаас тогтвортой, баян чинээлэг ЕХ-ны гишүүн улсуудыг  зорин ирсээр байгаа юм.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг