sonin.mn

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  өнөөдөр  эхэлнэ.Үүнтэй холбоотойгоор  өнөөдөр 23.00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ны 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас "Camel" дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хаана хэмээн албаныхан хэллээ. Дээрх замын эхний хэсэг 1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад оржээ.

40 орчим жил их засварт ороогүй эл замыг ийнхүү шинэчлэхээр болсон байна. 

Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг