sonin.mn

 Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хуралдлаа.

Уг хурлаар бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг  “Хаан хүнс Эрдэнэт ХХК”-д, ”Минерал байг” ХХК-д, Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст 2 жилээр олголоо.

Мөн “Ай ти зон” ХХК-д олгосон гэрчилгээг 2 жилээр сунгах, Завхан аймгийн “Завхан баялаг” ХК, “Завхан атар хүнс” ХХК, “Мөнхөд мандаг” ХХК, Эх эв хоршооны 9 нэрийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах, мөн 3 байгууллагын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах шийдвэрийг гаргасан байна. - See more at: http://zasag.mn/m/csm/view/13396#sthash.amWlt96X.dpuf