sonin.mn
 
Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хур тунадас их хэмжээгээр орсоноос Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур, Цэнхэрмандал чиглэлийн замыг түр хугацаанд хаажээ.
 
 Авто Тээврийн Үндэсний төвөөс зам хаасан дээрх чиглэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй хэмээн мэдэгдлээ. Харин баруун чиглэл буюу 22-ын товчооны замыг хаагаагүй байна.
Маргаашнаас нийт нутгаар дулаарна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс  мэдээллээ. 
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг