sonin.mn

Хо Жүн Бом захиралтай “Женэсэкуа Интернэшнл” компани нь монгол ноолууран бүтээгдэхүүний давуу талыг таниулах үүргийг амжилттай гүйцэтгэж иржээ. Тиймээс өнгөрсөн сард БНСУ дахь Монгол ноолуурын элчээр сонгогдсон байна.

Тэрээр 2011онд Солон­го­­сын брэнд гудамж болох Дусан паркад “Женэсэкуа бутик” дэлгүүр ажиллуулж байх үеэсээ монгол ноолуурыг таниулах арга хэмжээ авч өндөр чанартай ноолуураар өөрийн загварын шугамыг худалдаанд гаргажээ. Мөн “Говь” компанитай урт хугацааны хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн албан ёсны дистрибьютерийн эрх (Official and Sole distributor)-ийг аван ажиллаж байна.

“Говь”-ийн ноолуу­ран утас, даавуунаас гадна бэлэн хувцас зэрэг бүх төрлийн ноолууран эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Франц, Герман, Япон, Итали, Англи, Америк, Канад, Солонгос, Орос гэх мэт 30 гаруй улсын 150 шахам  компанид экспортолж байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс монгол ноолуурыг гадаад улс оронд сурталчлан таниулах үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг сонгон “Монгол ноолуурын элч” (Mongolian Cashmere Ambassador) өргөмжилж ирсэн юм. Энэ удаад Япон (Танилаг ХХК-ийн захирал Айко Сузуки), Солонгос (Женэсэкуа Интернэшнл ХХК-ийн захирал Хо Жүн Бом) улсаас шалгаруулан өргөмжиллөө.

Хо Жүн Бом захирал үзэсгэлэн, семинар зэрэг олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан ноолууран бүтээгдэхүүний онцлогийг таниулах үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх ба Солонгос улс дахь ноолуурын зах зээлд эзлэх хувь хэмжээгээ өсгөхөөр улам шамдан ажиллах болно. 

“Монгол ноолуурын элч” өргөмжлөлийг гардуулах ёслол өнгөрсөн сарын 29-ны өдөр Монголын Элчин сайдын яамны хурлын танхимд болж, элчин сайд Б.Ганболд өргөмжлөлийг гардуулан өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин