sonin.mn
 
АНКАРА. /ВВС/. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу огцрох эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед тус улсын эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам ирэх долоо хоногуудад ээлжит бус чуулган хийхээр болжээ.
 
 
Хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдээс үзвэл, энэ чуулганаар намын шинэ удирдагчийг сонгож, Ахмет Давутоглуг огцруулах бололтой. Тэрбээр лхагва гарагт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантой уулзсанаар төрийн болон засгийн газрын тэргүүн нарын хооронд удаан үргэлжилсэн маргаан ийнхүү төгсгөл боллоо.
Шударга ёс, хөгжлийн намын дарга асан Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Давутоглуд  халаагаа өгсөн юм
Гэвч Туркийн улс төрийн тогтолцоог ерөнхийлөгчийн засаглалтай болгон өөрчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг Ерөнхий сайдаас холдуулан өөрчлөх гэсэн Ерөнхийлөгч Эрдоганы зорилгыг Давутоглу эсэргүүцдэг аж.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг