sonin.mn
 
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим  зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал УИХ-ын дарга З.Энхболдод албан бичгээр хүргүүлжээ. 
 
Тус албан тоотод Сонгуулийн тухай хууль 2015 оны 12 дугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиуд хүчингүй болсон. Гэтэл Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хуульд хүчингүй болсон зарим зүйл, заалтад хэвээр мөрдөгдөж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх болон Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэлтэй байдал үүсгэж байгааг дурджээ.
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг