sonin.mn
МАХН-ын хэсэг ахмад гишүүд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт нээлттэй ил захидал бичсэнийг хүргэж байна.
 
 
Эрхэм нөхөд МАХН-ын гишүүн байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт
 
1950-аад оны нас чацуу нөхөд минь Та бүхэн сайхан хаваржиж байна уу. МАН-д шинэ цус сэлбэн элсэн орсон мэдээг тань дууллаа. Монгол ардын зүйр үгт  “Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн Сүүлгүйгээс биш нохойтой адил” гэдэг  зүйр үг байдаг.  Та бүхэн бол МАХН-ын нэр дээр УИХ-ын гишүүн, Шадар сайд, Сангийн сайдын алба хашиж явсан хариуцлагатай хүмүүс бөгөөд энэ намыг бяртай байх үед нь шимийг нь, хүчтэй байх үед нь балыг нь хүртсэн хүмүүс гэдгийг нийт Монгол даяар мэднэ.
 
Гэтэл та бүхэн МАНАН бүлэглэлийн зохиосон тоглоомын эсрэг намын нөхөдтэйгээ нийлж тэмцэхийн оронд ил, далд дэмжиж  МАХН-ыг замын дунд орхин явсан явдал бол энэ намд санал өгсөн олон арван мянган сонгогчдын итгэл найдварыг үгүй хийсэн явдал боллоо.
 
Монгол хүмүүс угаас урваач, шарваач хүмүүст туйлын дургүй байдагийн дээр нохой мэт үзэн үл итгэдэг ухамсартай хүмүүс. Амь хойхоолж, авах идэхэд шунан зугтаж байгаа та бүхний энэ үйлдэл намын жирийн гишүүд бидний  бухимдал, зэвүүцлийг илтэд төрүүлсэн бөгөөд цаашид  урвагч хүний зам үргэлж мухар байдаг гэдгийг дахин сануулж дуусгая.
 
МАХН-ын ахмад гишүүд