sonin.mn
МАХН-ын анхны ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал:
 
-Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр МАХН-аас гарчээ. Айлын авгайтай хоноглоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж байгаа завхуул эр шиг тэр хоёр маань буцаад явлаа. Тэр хоёрын зөв өө. Яагаад гэвэл 2012 оны яг өдийд энэ хоёр маань итгэл үнэмшлээрээ биш харин хоёр болзол тавьж, гэрээ хийн манай намд орж ирж байлаа. МАХН гэрээгээр хүлээсэн үүргээ 200 хувь биелүүлж өөдтэй өнгөтэй бүхнээ тэр хоёрт найр тавин өгч байв. Харин хариуд нь тэр хоёр “Шударга ёс” эвслийг шударга бус болгож, МАХН-ыг МАН-ын төрсөн дүү шиг болгож, УИХ дахь бүлгийг эрх зүйн чадамжгүй болгож ачийг бачаар хариуллаа.
 
Одоо гэрээний хугацаа дуусаж гэрээгээ сунгах хугацаа болж байсан юм. Та хоёр маань илүү их боломж, илүү их олзыг харсан байж болно. Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг аль амттай балыг хүртэхийн тулд шунадаг хүмүүс байж болно. Гэхдээ л арай л жудаггүй харагдаж байна. Зарчимгүй улс төр ийм буюу…
Бүлэг чадамжгүй. Засаг чадамжгүй. УИХ хурал чадамжгүй. Төр чадамжгүй боллоо.