sonin.mn

 

УИХ-аар Хүүхэд хамгааллын тухай хууль баталсантай холбогдуулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж шинэ хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд сурталчлах  нэг сарын аяныг хүүхдийн төлөө үйл ажиллагаага явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд  хамтран зохион байгуулахаар болоо.

Ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар өрнөх энэ аянд байгууллага хамт олон, сургууль цэцэрлэг, эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Аяны хүрээнд бүх сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрыг тус бүртээ Хүүхэд хамгааллын бие даасан бодлоготой болгохыг зөвлөж, үүнд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж, олон нийтийг хамарсан өргөн  сурталчилгаа хийхээр төлөвлөжээ.  

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг