sonin.mn
УИХ дахь АН болон МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш 16 цагаас хуралдахаар тов зарлалаа.
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар цэцийн энэ оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авахаар болсон. Өөрөөр хэлбэл цэц сонгуулийг намын жагсаалтаар явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг парламент хүлээн авснаар нэр дэвшигчид намын жагсаалтаар сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа юм.
 
Мөн үдэд Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох нам, эвслүүдэд сонгуулийн батламжийг нь гардуулсан. Сонгуультай холбоотой үйл явц ийн эрчимжсэнтэй холбоотой дээрх хоёр нам байр сууриа нэгтгэхээр хуралдааны тов зарласан байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулинд орох өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг