sonin.mn
 
МЮНХЕН. /Xinhua/. Германы “Ifo” эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар еврогийн бүсийн эдийн засгийн орчныг тодорхойлдог “Ifo” индекс суларч байгаа аж.
 
Улирал тутамд гардаг уг индекс өнгөрсөн улиралд 118.9 онооны үзүүлэлттэй байсан нь 112.7 болж буурсан боловч урт хугацааны дунджаас дээгүүр байгааг тайланд дурджээ.
 
Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын үнэлгээ доогуур байгаа болон бизнесийн хүлээлт илүү ихээр эргэлзээтэй байгаагаас үүдэн эдийн засгийн орчин муудаж байгааг судалгаа харуулжээ.
 
"Энэ оны хувьд эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрэх бөгөөд еврогийн бүсийн эдийн засаг сэргэх ямар ч шинж тэмдэг алга" гэж дээрх хүрээлэнгийн ерөнхийлөгч Клеменс Фүэст ярилаа.
 
Түүнээс гадна ирэх зургаан сарын хугацаан дахь эдийн засгийн хэтийн төлөв ихэнх орнуудад суларсан хандлагатай байх бөгөөд эдийн засгийн өсөлтийн эрч дунд зэрэг байх ажээ.
 
Энэ онд еврогийн бүсэд инфляцын түвшин 0.8 хувь болж өснө гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг