sonin.mn

ЖЕНЕВ. /ВВС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хэрэгжүүлж буй цэргийн хүч хэрэглэх стратеги нь тус улсад иргэний дайныг зогсоож чадахгүй гэж анхааруулжээ.

Хэрвээ Сирийн Засгийн газар хоёрдугаар сард байгуулсан гал зогсоох тохиролцоог үр тоомсорловол сөрөг үр дагавар ихээр гарах болно гэж Керри мэдэгджээ.

Алеппо хотын хойд хэсэгт мөргөлдөөн эрчимжиж эхэлсэн нь хэсэгчилсэн гал зогсоох тохиролцоо бүтэлгүйтэхэд хүргэж болзошгүй байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд гэхэд Алеппо хотод 250 гаруй хүн амь үрэгджээ.

Үүнтэй холбоотойгоор дипломат үйл ажиллагаа эрчимжиж байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Сирийн цэргийнхний дангаараа зарласан гал зогсоох тохиролцоог хэдхэн цагийн дотор Алеппо хот хүртэл өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой" гэж мэдэгджээ.

Тэрбээр Москва хотод НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай хэлэлцээ хийснийхээ дараа хэлэхдээ "Дамаск болон Латакия хотыг хамарсан гал зогсоох тохиролцоонд Алеппо хотыг оруулах асуудлыг бид НҮБ болон АНУ-тай хамтран хэлэлцэж байна" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг