sonin.mn
 
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Шүүгч Себастиан Касанельо Панам улс болон Багамын арлуудад албан бичиг илгээж, Аргентин улсын Ерөнхийлөгч Маурсио Макри нь дээрх оффшор бүсүүдэд бүртгэлтэй зарим компанийн захирал гэж дурдагдсантай холбоотойгоор тодорхой мэдээлэл өгөх хүсчээ.
 
Энэ тухай мэдээг “Насьон” сонин даваа гарагийн дугаартаа нийтэлсэн байна.
 
Тус сонины эх сурвалжийн ярьснаар, Ерөнхийлөгч Макри татварын тайландаа оффшор  бүс дэх компаниудынхаа талаар дурдаагүй нь хууль зөрчсөн эсэхийг Аргентиний шүүгч Касанельо тодруулахыг хүсч байгаа аж. Түүнчлэн Макри-гийн хувьд Панам болон Багамын арлуудад данс нээлгэсэн эсэхийг шүүгч сонирхсон байна.
 
Дөрөвдүгээр сард Аргентиний прокурорын газар оффшорын компаниудтай холбоотой гэдгээ санаатайгаар нуусан хэмээн сэжиглэгдэж буй Ерөнхийлөгч Макри-тай холбоотой дуулианд мөрдөн шалгалт явуулахыг шүүхээс хүсчээ. “Панамын файлууд” гэх шуугиан тарьсан баримт бичигт дурдсаныг үзвэл, Аргентины Ерөнхийлөгч Маурсио Макри нь Панамд бүртгэлтэй “Kagemusha SA” гэдэг компанийн захирлын алба хашдаг байна. Түүнээс гадна, өөрийн эцэг Франко Макри-гийн 1998 онд Багамын арлуудад байгуулсан Fleg Tranding Ltd компанийн захирал аж.
 
Харин Ерөнхийлөгч Макри хууль зөрчсөн гэх дээрх үг яриаг эрс няцааж, өөртэй нь холбоотой татварын тайлан болон бусад бүх баримтуудыг шалгах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг