sonin.mn
 
Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталсан хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр мэдээллээ.
 
 
Тэрбээр, "Иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчин, оновчтой тогтолцоо бүрдүүлэх, зах зээлд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдлээс хамгаалж, стандартын мөрдөлтийг сайжруулах, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох үндсэн зорилтуудын хүрээнд 20 арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо" гэв.
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг