sonin.mn
 
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
 
Тус бүлэг өчигдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаанаа өнөөдөр болгон хойшлуулсан. Бүлгийн хуралд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оролцож байна.
 
Бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоо үйл явцад үнэлэлт дүгнэлт өгч, цэцийн дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.
АН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулж үдээс өмнө хуралдах байнгын хороодын хуралдаан түр хойшлоод байна. Өөрөөр хэлбэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороод одоогоор хуралдаанаа эхлээгүй байна.
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг