sonin.mn

ВАШИНГТОН. /TASS/.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн ууган охин Малия АНУ-ын Массачусетс муж улсын Кембриж хот дахь Харвардын Их сургуульд  2017 оны намар элсэн орно гэж Цагаан ордон өнөөдөр мэдээллээ.

"АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мишель Обама нар хэлэхдээ охин Малия нь 2017 оны намар Харвардын Их сургуульд суралцахаар болсон тухай мэдэгдсэн байна. 17 настай Малия энэ хавар дунд сургуулиа төгсөх ажээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсны дараа АНУ-ын нийслэлд хэдэн жил амьдарна хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн өмнө нь ярьж байжээ.  

Тэрбээр "бага охин Саша маань дунд сургуулиа төгсөх хүртэл бид дахин 2 жил Вашингтонд  амьдрах болно. Учир нь, хичээлийн дундуур сургуулиа солих нь тун хэцүү байдаг” хэмээн ярьжээ.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг