МОСКВА. /Sputnik/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал болох үеэр тус улс цөмийн тав дахь туршилтаа хийж болзошгүйг байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан-гюн мэдэгдэв.
Сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа болох гэж буй Хөдөлмөрийн намын их хурал энэ долоо хоногийн баасан гарагт болох билээ.
Мүн Сан-гюний мэдэгдсэнээр, Умард Солонгосын Засгийн газар цөмийн туршилт хийх бэлтгэлээ бүрэн базаасан байна.
Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөгийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шүүмжлэлд өртсөн билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0